 |
Тусламж |
 |
Нүүр хуудас Энэ хуудаснаас та
таны нэвтрэн орох гишүүний булан, барааны төрлүүд, онцгой худалдаанууд, саяхан
тавьсан бараанууд, удахгүй дуусах бараанууд, саяхан тавигдсан авна зар, зар
сурталчилгаа зэргийг харах болно.
Зарах - Зарах
бараагаа бүртгүүлэн сайтад тавьна.
Бүртгүүлэх - Шинээр
гишүүн болон бүртгүүлэх
Нэвтрэх - Гишүүн
та сайтад нэвтрэн орох боломжийг хангана.
Дэлгүүрүүд - Сайтанд байгаа бүх дэлгүүрүүдийн жагсаалт энд
байна.
Авна зар - Таны хайж
байгаа болон худалдаж авахыг хүссэн барааны тухай зар энд байна.
Тусламж - Цэсийн тайлбар болон хэрэгтэй мэдээлэлүүд.
Асуулт хариулт - Худалдаатай
холбоотой асуулт хариултууд
Үйлчилгээний
хураамжууд - Бараа тавин зарах болон дэлгүүр үйлчилгээтэй холбогдох
бүх хураамжуудын тухай мэдээллүүд энд байна.
Бидний тухай - Манай
компаний үйл ажиллагааны тухай товч танилцуулга
Холбоо барих - Бидэнтэй
холбоо барих хуудас
Гэрээ, нөхцөл, Pravicy
- Худалдан авагч худалдагчийн үүрэг хариуцлага, холбогдох дүрэм журам 1. МЕССЕЖҮҮД
Энэ хэсэгт та барааг худалдаж байгаа болон худалдан авагч
нартай бараа, төлбөр, ачилт хүргэлтийн тухай асуултанд хариулах болон асуулт
өгөх ба бусад асуудлаар гишүүдтэй имейлээр харилцах үйлчилгээ байна. Хүлээн авсан - Таны
хүлээн васан захианууд Илгээсэн - Таны
бусдад илгээсэн захианууд
2. ХУДАЛДАА
Таны хийж байгаа худалдааны тухай мэдээллүүд байна.
Үнэ өгч байгаа - Таны үнэ
өгч (үнэ хаяж байгаа) бараануудын жагсаалт болон үүнтэй холбогдсон бүх
мэдээллүүд байна.
Авсан бараанууд - Таны
интернет захаас худалдан авсан бараанууд, үүнтэй холбогдох бүр мэдээлэлүүд
байна.
Ирсэн
нэхэмжлэлүүд - Бусад гишүүдээс
хүлээж авсан төлбөрийн нэхэмжлэл, сонирхсон бараануудтай холбогдох мэдээлэлүүд
энд байна.
Сонирхсон бараанууд
- Үнэ өгөөгүй ч гэсэн таны харж сонирхсон харсан барааны жагсаалтууд энд
байна.
Favorite дэлгүүрүүд
- Таны орсон болон сонирхдог дэлгүүрүүдийн
тухай мэдээлэлүүд энд байна.
3. ЗАРЖ БАЙГАА БАРААНУУД
Зарж байгаа - Таны одоо зарж байгаа барааны тухай
мэдээлэлүүд байна.
Үнийн саналтай болон үнэ өгсөн бараанууд - Тухайн бараанд
таны өгсөн үнэ хаялт болон тохиролцооны үнэтэй бараануудын жагсаалт
Хуваартай худалдаа - Энд эхлэх болон дуусах цагийг
тохируулсан бичсэн бараануудын жагсаалт
Загвар – Ижил
бараа тавихад дахин давтан хэрэглэгдэх загвар. Ижил төрлийн бараа тавихад
хэрэглэнэ.
Хаагдсан - Бараа
тавиад зарагдах хугацаа нь дууссан бараанууд жагсаалт
Зарагдсан - Худалдаанд
тавиад таны зарсан бараануудын жагсаалт
Илгээсэн
нэхэмжлэлүүд - Бараа авсан хүмүүс рүү илгээсэн нэхэмжлэлүүд
Хураамж тооцох - Барааг
тавихад хамрагдах үйлчилгээнүүдийн хураамж хэд болохыг тооцох, мэдэж авах
Урьдчилан
бичигдсэн хэсэг – Энэ хэсгийг бөглөсөнөөр та дахин бараа тавих үед ашиглаж болно.
Хэрэглэгчидэд хориг тавих - Хэрэв та хэн нэгнийг өөрийн худалдаандаа
оролцуулахыг хүсэхгүй байгаа бол уг хүний нэрийг нэмж өгнө.
Барааны төрөл
санал болгох - Хэрэв сайтанд таны барааны төрөл байхгүй бол барааны
төрлийг бидэнд санал болгосрноор нэмж болно.
4. ҮНЭЛГЭЭ
Миний тухай үнэлгээ
- Миний худалдаа болон бараануудын тухай, бусдын
санал сэтгэгдлийг харна
Бусдыг үнэлэх - Бусад хүмүүсийн үнэлсэн үнэлгээнүүдийг эндээс
харах болон бусдад үнэлгээ үлдээх, бусад хүмүүсийн бараа болон тэдний
үйлчилгээний тухай бараа болон санал сэтгэгдлийг бичнэ.
5. ӨӨРИЙН ТУХАЙ
Хуудсыг харах - Энд би
өөрийнхөө бизнес болон сонирхол зэрэг мэдээллүүдийг бичнэ.
6. МИНИЙ ДЭЛГҮҮР
Дэлгүүр setup – Энд
та ямар төрлийн дэлгүүр нээх сонголтоо
хийнэ.
Үндсэн тохиргоо - Энд дэлгүүрийн
нэр, товч танилцуулга, хайлтанд хэрэглэх үг, дэлгүүрийн лого, танилцуулга,
дизайныг сонгох тохируулгууд хийгдэнэ.
Дэлгүүрийн хуудас
- Энд та дэлгүүрт
байх онцгой бараануудын тоо ширхэг тавилтын хугацаа шинээр тавьсан бараанууд,
мөн илгээлт ачилтын тухай мэдээллүүдийг бичнэ.
Өөрийн барааны
төрөл - Дэлгүүрт байх барааны төрлүүдийг сонголтыг хийх болон
шинээр үүсгэнэ.
7. АВНА-ЗАР
Энэ бол худалдан авагч худалдан авахаар ирж байгаа
бараагаа энд зар болгон тавина.
Үүсгэх - Авах
барааныхаа тухай шинэ мэдээллийг хийж өгнө.
Харах - Ямар зар тавьсанаа харах
Хаагдсан - Ямар зар
хаагдсаныг харах, таны хайсан барааны тавилтын хугацаа нь дууссаныг илгэнэ.
8. МИНИЙ БҮРТГЭЛ
Хувийн мэдээлэл -
Сайтад бүртгүүлээд гишүүн болсон таны бүртгэлийн тухай бүх мэдээлэлүүд
байна. Та өөрчилж болно.
Төлбөрийн тохиргоо
- Ямар аргаар төлбөр тооцоо хийхийг
зааж өгдөг.
Төлбөрийн түүх - Таны хийсэн
төлбөрийн тухай мэдээл энд байна.
Имейл авах тухай
- Худалдааны тухай ямар төрлийн имейл авах сонголтоо та өөрөө эндээс хийнэ.
Зүй бус хэрэглээний тухай мэдээлэл - Хэрэв ямар нэгэн гишүүн
сайтын үйл ажиллагааны үндсэн нөхцөл гэрээнүүдийг зөрчсөн мөн таны худалдаанд
ямар нэгэн байдлаар хүндрэл учруулсан худалдаанд тавигдах ёсгүй бараануудыг
тавьсан зэрэг сайтын үйл ажиллагааг зөрчсөн тохиолдлуудыг манай компанид
мэдэгдэх Худалдагч өөрийн барааг хамгийн тодорхой бөгөөд зөв
барааны төрлүүд дотор тавих ёстой. Ингэвэл таны барааг хамгийн амархан олж авч
чадна. Мөн та өөрийн бараанд товч, тодорхой оносон нэр өгөх хэрэгтэй. Энэ бол
маш чухал. Та өөрийн барааны нэмэлт төрлийг сонгож болно, энэ нь нэмэлт хураамжтай боловч таны бараа
зарагдах магадлалыг маш ихээр ихэсгэнэ. Бараа зарагдаагүй тохиолдолд та энэ
барааг дахин тавих буюу автоматаар дахин тавьж болно. Барааны тоо ширхэг олон
тохиолдолд бараа зарагдсан ч гэсэн дараагийн барааг автоматаар тавьж болно.
Хамгийн гол нь та өөрийн барааны тухай бүх мэдээллийг худалдан авагчид яг
үнэнээр нь мэдэгдэх ёстой. Барааны тухай мэдээлэл хэр зэрэг сайн бичигдсэнээр
таны сайн зарагдах боломж ихэснэ. Барааг тавих болон төгсөх цагийг тохируулах,
тухайн барааны дуудлага худалдаанд орох болон дуусах өдөр, цагийг урьдчилан
тохируулна. Учир нь зарим нэгэн бараа онцлогоосоо хамаараад уг тохируулгыг хийх
шаардлагатай байдаг. Барааг тавихад барааны зураг маш чухал. Зурагтай бараа
амархан зарагдана. Зурган дээрээс хүмүүс барааны тухай мэдээллийн ихэнхийг олж
хардаг. Барааг зарж байгаа хүн ямар журмаар төлбөр хийгдэх болон бараа
хүргэлтийг яаж шийдэхээ болон ачилт хүргэлтийн үнийг тодорхой зааж өгөх
хэрэгтэй. Та барааг зарахын тулд та доорхи үе шатуудаар интернет
зах дээр тавина. Таны бараа дуудлага худалдаагаар болон шууд тогтсон болон мөн
өөрийнхөө дэлгүүрт тавигдан зарагдаж болно.
Барааны үндсэн
төрлийг сонгох. Та өөрийн бараанд тохирох хамгийн оновчтой барааны
төрлийг эндээс сонгоно.
Барааны нэмэлт
төрлийг сонгох. Энэ төрлийг сонгосоноор таны барааг хайж байгаа хүмүүст
таны бараа амархан олох боломжийг олгоно. Гэхдээ нэмэлт хураамж төлөгдөх болно.
Гэхдээ энэ шатыг алгасах товчин дээр дарж алгасаж болно.
Барааны тухай. Энэ
хэсэгт та барааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг оруулах болно. Барааг тавихдаа
бараа тавих сонголтыг хийж болно. Бүтэн сонголтон дээр барааг тавих үед бүх
сонголтуудыг хийнэ. Түргэнээр сонголтуудыг тавих үед барааны тухай ерөнхий хэд
хэдэн сонголтууд байна. Та барааны нэр болон барааны тухай дэлгэрэнгүй бичнэ.
Тохиргоо. Та энд
дуудлага худалдааны төрөл мөнгөн тэмдэгт, тоо ширхэг, барааны анхны үнэ (үнэ
өгч эхлэх хамгийн доод үнэ),
зарах үнэ- энэ нь та бараагаа хэдэн төгрөгөөр, ямар үнэлгээтэй
зарагдаж болохыг үзүүлсэн дээд үнэ.
Одоо авах үнэ- энэ нь худалдан
авагч таны барааны тавилтын хугацааг дуусахгүй яг одоо барааг худалдан авахад
зарж болох үнэ. Жиш: Та 7 хоногийн хугацаатайгаар нэг бараа тавьжээ. Энэ
барааны эхний үнэ 100 доллар байлаа гэж бодъё. Гэтэл хэн нэгэн нь таны барааны тавилтын долоо хоногийн хугацааг
дуусгахгүйгээр шууд худалдан авах тохиолдолд та хэдэн төгрөгөөр зарах вэ энэ
үнийг бичнэ.
Үнийн хязгаар – Хэрэв хэн нэгэн
таны барааг тохиролцон худалдаж авах тохиолдолд таны ярьж болох доод болон дээд
үний хязгаар.
Үнийн өсөлт – хүмүүс үнэ хаяхад
үнийн өсөлтийг хийж өгсөн байдаг. Мөн та
өөрийн барааны өсөлтийг өөрөө тохируулж болно. Энэ нь нэг худалдан авагчийн
өгсөн үнийг нөгөө худалдан авагчийн өгсөн үнэ хэдэн доллараар илүү байх вэ
гэдгийг үзүүлдэг.
Барааг сурталчилах онцлог – та өөрийн барааг
нэмэлт тайлбар вэб хуудастайгаар барааны онцгой төрөлд оруулахаар барааныхаа
нэрийг жагсаалтан дундаас өнгөтөөр тодруулан харуулахаар, мөн барааны нэр
жагсаалтан дундаас тодоор харагдахаар сонгож болно. Энэ нь худалдан авагчийн
нүд таны бараан дээр очиход
чиглүүлэгдэнэ.
Эхлэх огноо – дуудлага худалдаа
яг одоо эхлэх үү, эсвэл таны тохируулсан өдөр цагт эхлэх үү гэсэн сонголтыг
хийнэ.
Дуусах огноо - Энэ нь таны бараа хэдэн өдрийн турш сайтад тавигдах мөн
хэдэн хэднээс хэдэн сарын хэдэн хүртэл сайтад тавигдахыг харуулна.
Хувийн худалдаа-
Бараа солилцох саналыг хүлээн авах- хэрэв та
энэ хайрцагийг чагталбал өөрийн барааг бусад бараагаар солилцож болох боломжтой
гэдгийг бусдад мэдэгдэнэ гэсэн үг.
Барааны тухай зураг болон видео ачаалах тухай-
Автоматаар дахин тавих . Хэрэв та өөрийн
барааг зарагдсан ч, зарагдаагүй байсан ч автоматаар тавигдана. Энэ сонголтыг
идэвхижүүлсэнээр энэ үйл ажиллагаанд орно.
Байрлал – барааг зарж байгаа хүний оршин
байгаа улс, хот, аймаг, шуудангийн дугаарыг энд бичнэ.
Бараа илгээх нөхцөл. Энэ хэсэгт замын
зардлыг хэн төлөх, замын зардал ямар үнэтэй байх, ямар аргаар барааг илгээх,
төлбөрийн ямар аргуудаар мөнгө шилжихийг мөн хэдэн төгрөг байхыг сонгож
өгнө.
Харах. Тавьсан барааны саяны хийсэн бүх
сонголт, тохиргоонуудаа нягтлан харах болон гэрээ, нөхцөлтэй танилцана.
Та энд тавигдсан гэрээ нөхцлийг маш их анхааралтай уншиж
танилцсан байх ёстой. Энэ нь таныг хамгаалах болон ямар нэгэн маргаантай
асуудлыг шийдэхэд тус болно. Хэрэв та ийм дараалалаар ижил бараа дахин дахин
тавихаар бол “Загвар болгон хадгалах” товчийг дарж хадгална.
Та барааг тавих товчийг дарсанаар сүүлчийн шат руу орно.
Энэ үед та барааг тавих худалдааг эхлэхийн өмнө сайтаар үйлчлүүлэх хураамжийг
төлнө. Бид одоогоор paypal системээр төлбөрийг хүлээж авч байгаа бөгөөд төлбөр
төлөх товчийг дарсанаар хуудас автоматаар манай компаны төлбөрийн хуудас руу
шилжих болно. Энэ үед та paypal өөрийн
имейлийн хаягаа болон кредит картаар дамжуулан сайтын хураамжийг төлнө.
Ингэснээр таны бараа болон дэлгүүр интернет зах дээр амжилттай тавигдана. 1.
Өөрийн
барааг зарахын тулд сайтын цэснээс зарах гэсэн товчийг дарна. Барааг тавилт нь
хэд хэдэн үе шаттайгаар явагдана.
·
Барааны
төрөл сонгох
·
Барааны
тухай
·
Худалдааны
тохируулга хийх
·
Ачилт,
төлбөрийн мэдээ
·
Баталгаажуулалт
2.
Барааны
тухай дэлгэрэнгүй мэдээллийг бичнэ.
3.
Энэ
шатанд дараах зүйлүүдийг хийнэ.
·
Худалдааны
төрөл
·
Стандарт
төрөл (барааны тоо ганц байх тохиолдолд ) болон Дач төрөл (барааны тоо олон байх тохиолдолд)
·
Төлбөр
хийх мөнгөн тэмдэгтийн сонголтыг хийнэ.
·
Хэдэн
бараа тавих тоог бичнэ.
·
Барааны
доод үнийг бичнэ.
·
Зарахыг
хүссэн дээд үнэ( reserve
price).
·
Одоо
авах сонголт. Энэ сонголтоор худалдан авагч дуудлагын хугацааг дуусгахыг хүлээх
шаардлагагүйгээр яг одоо худалдаж авах үнэ.
·
Үнийн
хязгаар. Ярьж тохиролцох үнийн доод
болон дээд хэмжээг бичнэ.
·
Үнэ
өгөх хэмжээ. Үнийн өсөлтийг хэдий хэмжээгээр өсгөхийг тодорхойлно.
·
Нэмэлт
үйлчилгээ. Нүүр хуудсан дээр барааг тавих. Нэмэлт барааны төрлийг сонгох.
Барааны нэрийг тодоор бичих. Барааны нэрийг өнгөөр ялгах
·
Хугацаа.
Барааг хэд хоногийн хугацаагаар тодорхойлдог. Мөн эхлэх хугацаа болон дуусах
хугацааг та өөрөө сонгох болно.
·
Хувийн
худалдаа. Бараанд үнэ өгч байгаа хүмүүсийн мэдээллийг нийтэд харуулахгүй.
·
Зураг
ачаалах. Барааны зургийг тавина.
·
Видео
ачаалах. Видеоны зургийг тавина. Зөвхөн .avi/.mpeg/.mov өргөлттэй файлуудыг зөвшөөрнө.
·
Автоматаар
дахин тавих. Барааг зарагдсан ч гэсэн олон бараа зарж байгаа тохиолдолд таны
бараа автоматаар дахин тавигдана.
4.
Энэ
шатанд ачилт, хүргэлт, төлбөрийн тухай мэдээллээ бичнэ.
5.
Энэ
шатанд бараа тавихаа баталгаажуулна.
ДУУДЛАГА ХУДАЛДААГ ХАРАХ
Таны сонгосон үгийн
дагуу шинээр тавигдсан барааны тухай мэдээллийг таньд хүргэнэ. Жиш: Танд
зургийн аппарат хэрэгтэй бол та өөрийн сонгох үгэн дээрээ зургийн аппарат гэж
бичсэн бол шинэ зургийн аппарат зарах шинэ худалдаа болгоныг таньд имэйлээр
илгээх болно.
ХАРЖ БАЙГАА БАРАА
Өөрөө үнэ өгөхгүйгээр
энэ барааны үнийг ажиглана. Ингэснээр эхлэн үнэ өгөхгүйгээр барааны явцыг
ажигллаж байгаад эцсийн мөчид үнийг өгч барааг авах боломжийг таньд олгоно.
ОДОО АВАХ
Үнэ хаяахгүйгээр болон
барааны хугацааг дуусахаас өмнө барааг худалдан авах сонголт юм.
БҮРТГЭЛ
Барааг зарах болон
авахын тулд сайтад та бүртгүүлсэн байх ёстой. Таны бүртгэл үнэн байх ёстой.
Үүнд:
-
Нэр
-
Амьдардаг
хот, улс
-
Шуудангийн
дугаар
-
Утасны
дугаар
-
Төрсөн
өдөр
-
Бүртгүүлсэн
нэр болон нууц дугаар
-
Имэйл
хаяг
-
Гэрээ
нөхцлийг зөвшөөрөх
ҮНЭ ӨГӨХ
Та барааны одоогийн
өгсөн үнэн дээр нэмж өөрийн үнийг өгнө. Дээд үнийг өгөгч нэгэн барааг худалдан
авах эрхтэй болдог учраас бусад худалдан авагч нартай хамт үнийн хаялцаа
явагдана гэсэн үг.
Мөн та өөрийн өгч чадах
хамгийн дээд үнийг бичиж болно. Үүнийг proxy bid гэж нэрлэдэг. Жиш: Тухайн барааны одоогийн хаяж байгаа
үнэ 5000 байлаа гэж бодъё. Та proxy bid үнээ 20000 гэж
өгсөн гэж бодъё. Бусад хүмүүс 5000 нэмж үнэ өгөхөд сайт таны өмнөөс 20000
хүртэл үнийг автоматаар өсгөнө гэсэн үг. Та бүртгүүлэх товчийг
дарсанаар бүртгэл эхэлнэ. Та бүх мэдээллийг үнэн зөв бичих ёстой. Бүртгэл
дууссаны дараа таныг бүртгэсэн тухай email таны emall хаягаар очих бөгөөд холбоосыг дарж бүртгэлээ
баталгаажуулан нэвтрэн орж болно. 1.
Нэвтрэн
орсоныхоо дараа Миний Дэлгүүр - Дэлгүүр Setup цэсээр орж “Дэлгүүрийг идэвхжүүлэх”
хайрцагыг чагтлан нээх дэлгүүрийнхээ том хэмжээнээс хамаараад сонголтоо хийгээд “Гүйцэтгэх” товчийг дарна.
Энэ үед танд холбогдох хураамж
төлөгдөх бөгөөд энэ нь таны Дансны төрлөөс хамаарна.
2. Үндсэн тохиргоо хуудас
·
Дэлгүүрийн
нэрээ сонгоно.
·
Дэлгүүрийн
тухай юу худалдаагаа танилцуулан бичнэ.
·
Дэлгүүрийг
болон таны барааг хайхад хэрэгтэй чухал (Meta) үгнүүдийн бичнэ. Хэрэв таны дэлгүүр
гуталын дэлгүүр бол гуталтай холбоотой үгс, жишээлбэл арьсан гутал, хавар намрын
гутал гэх мэт үгс бичнэ.
·
Дэлгүүрийн
Лого, таних тэмдэгний зургыг ачааллах болон вэб хуудаснахаа холбоосыг хийн өгнө.
·
Дэлгүүрийн
дизайн загвараа сонгоно.
3. Дэлгүүрийн хуудас
·
Дэлгүүрийн
тухай
·
Дэлгүүрийн
онцлог
·
Илгээлт
ачилтын тухай мэдээлэл
·
Компаны
бодлого зэргийг бичнэ.
4. Өөрийн барааны төрөл
Энд та өөрийн дэлгүүртээ
тавих барааныхаа төрлүүдийг сонгоно.
Барааны “Бүх төрлүүд цонх”ноос
барааны төрлөө сонгон сумыг дарж сонгоно.
Хэрэв таны барааны төрөл
манай барааны төрөл дотор байхгүй бол та “Барааны төрөл нэмэх” хэсэгт барааны төрлийн
нэрээ бичин “Хадгалах” товчийг дарна. Зааврын даруу ЭНД товчийг болон “Гүйцэтгэх”
товчийг дарж дуусгана.
ТА ӨӨРИЙН ДЭЛГҮҮРИЙН ТУХАЙ
МЭДЭЭЛЛИЙН ХЭР ДЭЛГЭРЭНГҮЙ БИЧНЭ ТӨДИЙ ХЭМЭЭГЭЭР ХҮМҮҮС ТАНД НАЙДАЖ ТАНААС БАРААГ
ТАНЬ ХУДАЛДАХ АВАХ БОЛНО.
Та сайтын гишvvн болж
бараагаа зарахын ємнє чухам ямар бараа хууль зvйн дагуу зарахыг зєвшєєрсєнийг
мэдэх хэрэгтэй.
Сайтаар дажуулан зарж
болохгvй барааны жагсаалт:
·
Садар
самууныг сурталчилсан материалууд (ном, сэтгvvл, кино болон
бусад)
·
Бvх
тєрлийн согтууруулах ундаа, Тамхи
·
Улс
vндэстний хэмжээний соёлын vнэт хэрэглэл, эдлэлvvд
·
Гэрээ
чухал баримт бичгvvд
·
Хуурамч
мєнгєн тэмдэгvvд
·
Тєлбєрийн
картууд
·
Мансууруулах
бодис
·
Эм,
эмэн бvтээгдэхvvн
·
Эм
олгох бичиг
·
Бvх
тєрлийн галт зэвсэг
·
Хоол
хvнсний бvтээгдэхvvн
·
Улсын
чанартай баримт, бичгvvд, лизензvvд
·
Хvний
биеийн эд эрхтэн, яс
·
Хувь
хvний тухай мэдээлэлvvд
·
Улсын
дvрэмт хувцасууд (цагдаагийн,
цэргийн дvрэмт хувцас)
·
Хувьцаа
·
Хулгайлагдсан
бараанууд
·
Бvртгэлийн
дугаар нь арилгагдсан ямар нэгэн бараа
Дээрхи жагсаалтыг
зєрчсєн тохиолдолд:
·
Уг
барааг арилгах
·
Vйл
ажиллагаанд хязгаарлалт хийх
·
Бvртгэлийг
тvр зогсоох болон арилгах зэрэг арга
хэмжээг авна.
Энэ тухай таньд бид
имейлээр мэдэгдэнэ.
ХУДАЛДАН АВАГЧ БОЛОН ХУДАЛДАГЧ НАРЫН ХООРОНДОО ХАРЬЦАХ ЗАХИАНЫ ЗАГВАРУУД
БАРААГ ХУДАЛДАН АВСАН ХҮНД ИЛГЭЭХ ЗАХИА
Хүндэт
.....................
Та .................
дугаар бүхий .....................барааг үнэ хаян худалдан авсанд баярлалаа.
Барааны нэр: ..................................
Барааны дугаар: ...............................
Тоо ширхэг: ...............................
Нэг бүрийн үнэ: ...............................
Ачилт хүргэлтийн үнэ: ...............................
Даатгал ...............................
Нийт үнэ: ...............................
Төлбөрийг доорхи аргаар
хийнэ.
[Төлбөрийг
хийх арга.]
(........................
Улсын ..................... Банкны ................. тоот дансанд дээрхи нийт
үнийг шилжүүлнэ үү. Хүлээн авагчийн нэр ...............................)
Төлбөрийг авсаны дараа
24 цагийн дотор барааг илгээнэ.
Барааг авах хаягаа
илгээнэ үү.
Хүндэтгэсэн ...............................
ТӨЛБӨР ХҮЛЭЭН АВСАН ЗАХИА
Хүндэт
..............................
Таны ...............................
нэр бүхий ............................... тоот барааны төлбөр нийт
............................... хүлээн авсан болохыг мэдэгдэж байна.
Ачилтыг .............................. аргаар таны надад өгсөн хаягаар 24
цагийн дотор хийнэ.
[Ачилт
хийгдэх хаяг, утасны дугаар]
Хүндэтгэсэн ............................
ТӨЛБӨР ИЛГЭЭСЭН ЗАХИА
Хүндэт
..............................
...............................
нэр бүхий ............................... тоот барааны төлбөр нийт ..............................US$-ыг (Тухайн өдрийн валютын ханш ..........) доорхи
хаяг руу илгээсэн болохыг мэдэгдэж байна.
[Төлбөр
хүлээн авагчийн хүлээн авах арга, хаяг.]
Хүндэтгэсэн ............................
ТӨЛБӨР ИРЭЭГҮЙГ МЭДЭГДСЭН ЗАХИА
Хүндэт
..............................
............... тоот
............... барааны төлбөр хугацаандаа хийгдэхгүй байгааг мэдэгдэж байна.
Барааны нэр: ..................................
Барааны дугаар: ...............................
Тоо ширхэг: ...............................
Нэг бүрийн үнэ: ...............................
Ачилт хүргэлтийн үнэ: ...............................
Даатгал ...............................
Нийт үнэ: ...............................
Төлбөрийг доорхи аргаар
хийнэ.
........................
Улсын ..................... Банкны ................. тоот дансанд шилжүүлнэ үү.
Хүлээн авагчийн нэр ...............................
Төлбөрийг авсаны дараа
24 цагийн дотор барааг илгээнэ.
Хэрэв та энэ удаа
төлбөр хийхгүй бол барааг дахин тавих бөгөөд танд муу үнэлгээ өгөхийг
анхааруулж байна!
Хүндэтгэсэн ...............................
БАРААНЫ АЧИЛТ ХИЙГДСЭНИЙГ МЭДЭГДСЭН ЗАХИА
Хүндэт
..............................
............... тоот
............... барааны ачилт
хийгдсэнийг мэдэгдэж байна.
Хүлээн авагчийн хаяг:
Илгээгчийн хаяг:
Ачилтыг хүлээн авагчийн
хаягийн өгсөн хаягийн дагуу доорхи аргаар хийлээ.
Шуудангийн газрын нэр: ...............................
Хаяг: ...............................
Харилцах утас ...............................
....... өдрийн дараа
хүлээн авна гэдэгт итгэж байна.
Чиний үйлчлэгээний талаар сайн үнэлгээ өгсөний адил надад ч бас сайн
үнэлгээ өгнө гэдэгт итгэж байна.
Хүндэтгэсэн ...............................
БАРААГ ХҮЛЭЭН АВСАНЫГ МЭДЭГДСЭН ЗАХИА
Хүндэт ..............................
............... тоот
............... барааг хүлээн авлаа.
Бараа бүрэн бүтэн тоо ёсоороо ирсэнийг мэдэгдэж байна.
Чанартай хямдхан сайн бараа зарсанд баярлалаа. Цаашид хамтран ажиллахад дуртай байх болно.
Чиний үйлчлэгээний талаар сайн үнэлгээ өгсөний адил надад ч бас сайн
үнэлгээ өгнө гэдэгт итгэж байна.
Хүндэтгэсэн ............................... |