Аuction (Аукцион) сайт гэж юу вэ?
Энэ бол интертетээр дамжуулан бараа зарах болон худалдан
авах, дуудлага худалдаа хийх чөлөөт сайт юм. Гэхдээ жирийн дуудллага худалдааг
бодмол нилээн өргөн хүрээгээр ажилладаг. Үүнд:
Хэрэглэгч бүр өөрийн дэлгүүрийг нээж
дэлгүүрээрээ дамжуулан төрөл бүрийн барааг зарах
Зарж байгаа бараагаа дуудлага
худалдаанд оруулж хэн их үнэ өгсөнд хүнд зарах
Ховор барааг хамгийн их үнээр зарж
олон байгаа бараанаас хамгийн хамд үнээр авах
Танд хэрэггүй бусдад хэрэгтэй таны
илүүдэл, бөөний, ховор, хуучин гэх мэт бараануудыг авах хүнийг олж худалдаа
хийх
Дуудлага худалдаанд байгаа ч гэсэн
барааг сонирхсон хүнд нь шууд зарах үнээрээ худалдах
Барааг авах хүнтэй барааны үнийн
тухай ярилцан буулгалцан худалдааг хийх
Та дэлхийн аль орноос ямар ч барааг
зарж болон худалдан авах боломжтой. Мөн зарж болохгүй бараа гэж байдаг. Жишээ
нь: Хар тамхи, хүний эрхтэн гм. (Зарж болохгүй барааны жагсаалтуудыг
үзнэ үү)
Танд хэрэгтэй
барааг зар болгон тавих
Аuction (Аукцион) сайтийн онцлог
Таны худалдан авагч нар хязгааргүй олон. Өдөр бүр мянга, мянган хүн интернетээр худалдаа хийж байгаа гэдгийг бодоорой.
Зах болон дэлгүүрт худалдаа хийж зогсохгүйгээр гэрээсээ худалдаагаа хийнэ.
Дэлхийн хаана ч явж байсан таны худалдаа ажилласаар л байх болно. Таны бүтэн цагийн болон хагас цагийн найдвартай ажил байх болно.
Өөртөө байгаа ховор барааг хамгийн их үнээр зарж болно. Мөн ховор барааг хамгийн хямд үнээр ч авч болно.
Олон байгаа барааг хамгийн хямд үнээр авч болно.
Таны авахыг хүссэн бараагаа олож болно.
Бусдын барааг зарж ашиг олох боломжтой.
Юу зарах вэ?
Танд одоогоор хэрэггүй бусдад хэрэгтэй зүйлсүүд танд байгаа шүү дээ. Хэрэггүй ном, CD, өмсөхгүй хувцаснууд, илүү цахилгаан бараа гэх мэт. Ингэж эхлэх нь танд сургалт туршлага болдог.
Энэ бизнесийг эхлэхэд та эхнээсээ бараа худалдаж аваад хөрөнгө зараад байх шаардлагагүй. Таны гэрт байгаа танд хэрэггүй хуучин зүйлүүд жишээлбэл: ном, хэрэглэгдэхгүй байгаа бусдад хэрэгтэй зүйлүүдийг эхлэн зарж болно. Ер нь энэ төрлийн бизнес энэ л байдлаар эхэлдэг.
Өөрийн хамгийн сайн мэддэг барааг зарж эхлэх хэрэгтэй. Хэрэв та зураг авдаг бол зургийн төхөөрөмж аппарат гм.
Тухай нэгэн барааг сонгон авч түүндээ гаршин зарах юм бол таны бизнес амжилттай явах боломжтой. Яагаад гэвэл та тэр барааныхаа тухай илүү их мэдлэгтэй болно. Та тогтмол худалдан авагч нартай болно. Үүнийгээ өргөжүүлээд том дэлгүүр нээн ажиллуулах боломжтой. Жиш: эртний эдлэлийн бараанууд, зөвхөн хүүхдийн хувцас зэрэг иймэрхүү бараануудыг дагнан зарах юм бол амжилттай явдаг.
Хэрэв та гадаадад амьдардаг бол Монголд байгаа хүмүүст юу хэрэгтэй байгааг та төвөггүй мэдэж чадна шүү дээ. Гутал хувцас, цахилгаан бараанаас эхлүүлээд зарах юм бишгүй олон бий.
Бүх төрлийн өргөн хэрэглээний бараанууд, Бөөний бараанууд, Ховор хуучин бараанууд гэх мэт бүх төрлийн барааг зарж болно.
Өөрийн бүтээлүүд, бараануудыг зарж болно.
Энэ бол та яг тухайн ямар барааг та авахыг хүсэж байгаагаа зараар тавьна гэсэн үг. Таний энэ зарыг хараад хүмүүс танд барааг чинь олж өгнө. Та ямар өнгөтэй, хэдэн размерийн, ямар материалаар хийсэн, хэдэн төгрөгний үнэтэй цамц авахыг хүсэж байгаагаа зурагтай нь тавьлаа гэж бодоход тэр барааг тань хэн нэгэн танд олж өгнө гэсэн үг. Үнэрээр cool үйлчилгээ.
Сайтаар үйлчлүүлж байгаа хүмүүс тавьж байгаа бараагаа (бараа тавихад 100% үнэгүй) тусгай үйлчилгээгээр (барааны нэр тодоор бичих, барааны зураг тавих гэх мэт) сурталчлахад маш бага хураамж төлдөг. Та сайтад бүртгүүлэхэд таны дансны үлдэгдэлд 100$-ийн үйлчилгээний урамшуулал шагналыг бид танд өгч байгаа юм. Үүнийг та нэвтрэн орсоныхоо дараа Гишүүдийн булангийн “Данс, Төлбөр” цэснээс харж болно. Та нэмэлт үйлчилгээ авах болгонд энэ мөнгөнөөс таны хураамж төлөгдөнө гэсэн үг. (Жич: Дэлгүүр нээх хураамж орохгүй болно.)
Нэвтрэн орсоныхоо дараа “Миний данс”—“Хувийн мэдээлэл” рүү орон анх бүртгүүлэхдээ хийсэн мэдээллээ өөрчилж болно.
Энэ нь доорхи шалтгаантай.
1. Бүртгэлийн үед хийсэн нэр болон нууц үгийг зөв хийх хэрэгтэй.
2. Буруу мэдээлэл өгсөнөөс болж арчигдсан байж болно. Шинээр бүртгэлд орж ирж байгаа хүн бүрийг шалгах бөгөөд дутуу дулимаг бүртгэл, бүтэн нэр, утасны дугаар, буруу имэйл хаяг бичигдэх юм бол автоматаар арчигддаг. Эхлэх бүртгүүлж байгаа хүмүүс зайлшгүй зөв мэдээлэлийг хийх шаардлагатай.
Хэд хэдэн шалтгаанаас болж таны данс саатуулагдана. Гэвч таны данс саатуулагдсан шалтгааныг бид илгээх болно. Үүнд: харилцах хаяг буруу, админаас шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд, барааг худалдан авахгүйгээр үнэ өгөх, манай сайтаар зөвшөөрөгдөөгүй барааг тавих ( ямар нэгэн веб хуудасны холбоос бичих, хууль бус бараа, хууран мэхлэх бараа тавих spam listing).
Чухал анхааруулга: Түр саатуулагдсан гишүүд дахин данс нээх, бараа зарах болон авахыг хориглоно. Энэ тохиолдолд данснуудыг хаах болно.
Таныг бүртгүүлсэн тохиолдолд нэг минутын дотор баталгаажуулах мессеж таны имейл рүү очно. Хэрэв ирээгүй бол имейлийнхээ spamхайрцагийг нээж тэнд байгаа хэсгийг шалгана уу. Мөн mglauction@gmail.com хаягийг өөрийн имейлийн хайрцаг руу шилжүүл. Хэрэв явуулсан баталгаажуулсан имейл хариу өгөхгүй бол бид дахин 2 удаа илгээх бөгөөд үүнд ч гэсэн мөн хариу өгөхгүй бол та өөр имейл хаягаар шинэ данс нээнэ үү. Манай системтэй Yahoo, gmail зэрэг интернетийн гол имейл систем сайн зохицож ажиллана.
Энэ тохиолдолд нууц үгээ мартсан гэсэн холбоосыг дарж зааварын дагуу бөглөн илгээхэд таньд шинэ нууц үг илгээгдэх болно. Танд очсон шинэ нууц үг тань цээжилэхэд төвөгтэй учраас та өөрийн бүртгэлд нэвтрэн ороод нууц үгээ шинэчлэн өөрчлөөрэй.
Нууц үгийг өөрчлөхийн тулд “Хувийн мэдээлэл” гэсэн цэс рүү ороод хуудасны доод хэсэгт байгаа хайрцагт шинэ нууц үгээ хийгээд товчийг дарна. Нууц үгээ сонгохдоо таньд амархан бусдад хэцүү үг болон кодыг сонгох хэрэгтэй.
Заримдаа нууц үгийг бичэхэд болдоггүй. 2 шалтгаан бий.
1. Copy paste хийхэд зарим нууц үгийн хайрцагт ажилладаггүй. Иймээс бичиж хийх хэрэгтэй.
2. Заримдаа шинэ нууц үг очихоос өмнө дахин нууц үгийг хүссэн имейлийг явуулсан байдаг. Энэ үед нууц үгтэй нэгээс дээш имейл очсон байх бөгөөд нууц үгийг андууран хийсэн байж болно.
Та ямар нэгэн асуултаа бидэн рүү бичнэ үү. Бид таны бизнесийн төлөө ажиллах болно. Танд баярлалаа.
Үүнд хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт зургийг ачаалах үед эхлээд зургийг олох товчийг болон зургийг ачаалах товчийг дарна. Энэ үед жижиг цонхон дээр зураг гарч ирнэ. Хэрэв зураг гарч ирэхгүй бол ачаалагдахгүй байна гэсэн үг. Хоёрдугаарт нь зураг JPEG, GIF гэсэн зургийн форматаар байх бөгөөд 200kb-гээс бага байх ёстой.
Гишүүдийн булангийн “дэлгүүр setup” дарж дэлгүүрийн
хэмжээг сонгоно. Дэлгүүрийн хэмжээнээс хамааран хураамж өөр байна. Үндсэн
тохиргоо хуудсан дээрээ дэлгүүрийн нэр, дэлгүүрийн тухай мэдээлэл, дэлгүүрийг
хайх хайлтын үг, дэлгүүрийн лого, дизайныг сонгоно. Дэлгүүрийн хуудасыг сонгоод
дэлгүүрт тавих барааны тоо ширхэг, дэлгүүрийн тухай, ачилт хүргэлтийн тухай,
дэлгүүрийн зарах бодлого зэргийг бичнэ.
Өөрийн барааны төрөл гэдэг товчийг дарж дэлгүүрт тавих барааныхаа төрлийг
сонгох болон бэлэн байгаа барааны төрлөөс сонголтыг хийж дэлгүүрийг үүсгэнэ.
Ингэсний дараа та барааг тавихдаа та дуудлага худалдаанд тавих уу, дэлгүүртээ
тавих уу эсвэл хоёуланд нь тавих уу гэсэн сонголтыг сонгож бараагаа тавина.
Таны бараа зарагдангуут бараа илгээх нь таны үүрэг.
Барааг илгээхэд хамгийн чухал анхаарах зүйл бол:
Бараа эзэндээ
эвдрэлгүйгээр очсон байх хэрэгтэй.
Бараа хурдан
очсон байх ёстой.
Энэ зүйлийг худалдан авагч шаарддаг. Барааг эвдрэлгүйгээр
хүргэхийн тулд та тухайн барааг чанарын сайн хэмжээнд баглаж боох хэрэгтэй.
Үүгээр чинь таны хэр зэрэг бизнес хийдэг хүн болохыг хүмүүс хийх бөгөөд таны
хийж байгаа худалдааны үр дүн, цаашдаа хэр сайн амжилт гарах үндэс болдог.
Барааг та төлбөр авсанаас хойш 24 цагийн дотор илгээх
ёстой. Хэрэв танд ямар нэгэн хүндрүүлэх шалтгаан / осол аваарт орох, өөр газар
байгаа тохиолдолд / байвал энэ тухай уучлал эрсэн мэдэгдлийг худалдан авагчид
зайлшгүй мэдэгдэх ёстой/
Барааг хүргэхэд хэд хэдэн арга байна. Үүнд:
Агаарын болон газрын
карго
Түргэн болон
жирийн шуудангийн үйлчилгээнүүд
DHL, UPS-ийн
үйлчилгээнүүд.
Жич: Бараа эвдэрсэн болон ачилт
хүргэлтийн явцад гээгдсэн болон эвдэрсэн тохиолдолд Mglauction нэгэн хариуцлага
хүлээхгүй.
Сайтад бүртгүүлэх болон бараа тавихад үнэгүй. Гэхдээ
хэрэв танд нэмэлт үйлчилгээнүүд хэрэгтэй бол өөрийн гэсэн хураамжтай.
Та бүртгүүлсэнийхээ дараа. Миний бүртгэл хэсгийн ТӨЛБӨРИЙН
ТОХИРГОО цэсийг дарж сайтын хураамжийг төлөх paypal–ын имейлийн хаягаа бичин
идэвхжүүлнэ.
Мөн манай доорхи дансанд мөнгөн шилжүүлгээр хийж
сайтын хураамжыг төлж болно.Үүнд:
Mонгол төгрөгөөр Голомт банкны 210-1000-204 тоот
Солонгос воноор Kookmin банкны 384702-04-039366 (Sukh) дансанд
Төлбөрийг тухай өдрийн валютын ханшаар бодон хийн энэ
тухайгаа даруй заавал mglauction@gmail.com гэсэн хаягаар мэдэгдэнэ үү.
Мөн Paypalын Online хэлбэрийг ашиглан Visa болон Master картыг
ашиглаж болно.
Энэ арга бол интернетээр бизнес хийж байгаа хамгийн өргөн
дэлгэр хэрэглэгддэг арга. www.paypal.com гэсэн хаяг руу ороод бүртгүүлнэ. Танаас 2 зүйлийг шаардана. Хүчинтэй имейл
хаяг, Төлбөрийн карт.
Харин англи хэл дээр учраас таньд туслах хэн нэгэн нь
хэрэгтэй болно. Мөн та гишүүдийн буланд байгаа бүх цэснүүд,
үйлчилгээнүүдтэй сайн танилцах хэрэгтэй. Хэрэв танд ямар нэгэн асуулт гарвал
бидэн рүү хандан бичээрэй. Бид таны бизнесийн төлөө, таны амжилтын төлөө
биднээс хамааран чадах бүхнийг хийх болно.
Та худалдагчаас бараа худалдан авахын өмнө тухайн
худалдагч төлбөрийг ямар аргаар авах боломжтойг сайн мэдэх хэрэгтэй. Ихэвчлэн
худалдагч нар барааныхаа тайлбар дээр энэ барааны ачилт хүртгэлт болон
төлбөрийн тухай дэлгэрэнгүй бичсэн байдаг. Хэрэв танд ямар нэгэн зүйл
тодорхойгүй байх юм бол худалдагчаас мессежээр асуух хэрэгтэй. Төлбөрийг хийх
хэд хэдэн арга байдаг. Үүнд:
Банк хоорондын
мөнгөн шилжүүлэг
Карго үйлчилгээгээр
Интернет
гүйлгээний системээр
Paypal, moneybookers гэх мэт
Та барааг тавьж байх үедээ ямар аргаар төлбөр авах
сонголтоо хийнэ. Таны барааг хэн нэгэн авахад та тухайн хүн барааны төлбөрийн
нэхэмжлэлийг явуулна. Энэ нэхэмжлэл дээр нийт таньд мөнгөний хэмжээ, төлбөрийн
арга, хэрэв та paypal системээр төлбөр авах бол email хаяг зэргээ явуулна. Мөн та
offline (худалдан авагч болон худалдагч нар сайтаар дамжуулахгүйгээр өөрсдөө
тохиролцсоны үндсэн дээр бусад аргаар төлбөр гүйцэтгэх) аргаар төлбөр хийж
болно.