НYYР ХУУДАС     ЗАРАХ     БYРТГYYЛЭХ     НЭВТРЭХ     ДЭЛГYYР     АВНА-ЗАР     ТУСЛАМЖ     АСУУЛТ ХАРИУЛТ     ХУРААМЖУУД     HOW TO     ХОЛБОО БАРИХ  
  mongolian   english  
ГИШYYДИЙН БУЛАН []
Нэвтрэх нэр
Нууц vг
Барааны төрөлүүд []

How to

АМЖИЛТТАЙГААР ИНТЕРНЕТ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ БИЗНЕЗИЙГ ХИЙХ 21 ХӨДЛӨШГҮЙ ЗАРЧИМ

Интернет бизнесийн ГУРУ буюу содууд гэж нэрлэгдэгчийн нэг, энэ бизнесээр олон сая долларын орлогыг өөртөө авчирсэн Давид Валлериес та бүхэнд яаж Дуудлага Худалдаа бизнесийг амжилттай хийх талаар бичиж байна.

ЗАРЧИМ. ТУУШТАЙ ДАГА. ТА Ч ГЭСЭН ХҮССЭНДЭЭ ХҮРЧ ЧАДНА.

Та үнэхээр энэ бизнессээр мөнгө хийж чадах уу?

Шуудхан хэлэхэд та чадна. Интернетийн энэ эрин үед мянга мянган хүмүүс энэ бизнесээр хагас болон бүтэн цагаар бизнес хийн санхүүгийн амжилтанд хүрч байна.
АНУ-ийн хамгийн том энэ төрлийн сайт
ebay.com гэхэд л таван сая гишүүүнтэй бөгөөд үүнээс 800000 хүн амьдралынхаа амжиргааны санхүүг энэ бизнесээр олж байна.

Харьцангуйгаар амархан бөгөөд сонирхолтой бизнес гэхдээ ямар ч хүчин чармайлт гаргахгүйгээр зүгээр мөнгө олно гэж хэзээ ч байхгүй.

Энэ бизнес хэд хэдэн гол онцлогтой.

Таны нас харгалзахгүй. Та тэтгэвэрт байна уу эсвэл оюутан сурагч байна уу гэдгээс хамаарахгүй.

Та олон цагаар халуун хөлсөө урсуулан байж дэлгүүр болон зах дээр худалдагч хийн зогсохгүй.

Таныг ажлаа хийж байхад ч, унтаж байхад ч таны бизнес явж л байна.

Хамгийн ховор бараагаа хамгийн үнэтэй зарж болох бөгөөд олон байгаа бараанаас хамгийн хямдыг нь худалдан авах боломжтой.

Таны худалдан авагч нарын тоо хязгааргүй.

Бүх бизнесээ гэрээсээ хийнэ. Энэ бол зөвхөн дурдаж болох хэдхэн нь.

Өөрөөр хэлбэл мөнгө олох сонирхолтой үүндээ өөрийн гэсэн амбицтай бол хэн ч хийж чадна. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд заавал хэрэгжүүлэх хэд хэдэн гол заавал хэрэгжүүлэх аргуудтай байдаг.

Энэ тухай би та бүхэнд заах болно.

Таны амжилт энэ зарчимуудыг хэр хэрэгжүүлсэнээс хамаарна. No more, no less!!! Гэхдээ амархан.

ЗАРЧИМ 1: ӨӨРИЙН ЗОРИУЛАЛТ

Өөрийн хэрэглэгчид, худалдан авагчидийн өөрийн найз мэт үзэж үйлчил.

Үйлчлүүлэгч бол таны хаан гэсэн зарчимтай ижил гэсэн үг.

Танаас зориг, үнэнч байдал зэргийг шаардана. Гэхдээ шагнал нь танд гайхамшигтайгаар эргэн ирнэ.

Хэдийгээр бидний бусдын төлөө хийсэн бүх сайн үйлсүүд бүгд талархагдаж байдаггүй ч үйлчлэн туслахаа бүү зогсоо.

Энэ бол хамгийн чухал. Үүнгүйгээр амжилт олно гэж бүү бод.

ЗАРЧИМ 2: ФОКУС

Таны бизнест юу амжилт авчрах вэ гэдгийг мэдэж үүнийгээ цаг дутамд хэрэгжүүлэх.

Ямар бараа хаана хэзээ түргэн зарагдах, юу худалдан авах, зах зээлийн хандлага ямар байгаа зэргийг мэдэх хэрэгтэй. Үүнд хамгийн тухал зүйл бол TEST, TEST, TEST (ҮЗ ШАЛГА). Үүний тулд ямар бараанд хамгийн их үнэ өгч байгааг, юу хурдан зарагдаж байгааг, хэдэн үнэ өгөлт байгаа зэргийг үз.

Та энэ тухай одоогоор юу ч мэдэхгүй байгаа ч гэсэн тун удахгүй мэддэг болно. Хэр зэрэг хурдан мэднэв төдий чинээ амжилт хурдан ирнэ. Хар, ажигла, сур, судал.

ЗАРЧИМ 3: ҮНЭ ЦЭНЭ

Үйлчлүүлэгч хүнийхээ бизнесийг үнэл.

Жишээ нь: Барааны хүргэлт хийж байгаа бол үнэнчээр өөрийнхөө барааг багталж боож байгаа мэт ханд гэсэн үг. Хүний юм гээд хааш яаж бүү ханд. Талархалын захидал ч юм уу, ямар нэг жижиг боловч нэмэлт үйлчилгээг үзүүл. Өөрийнхөө үйлчилгээний талаар болон өөрийгөө үйлчлүүлэгчиддээ сайнаар мэдрүүлэх зүйлийг хий гэсэн үг. Бүү хуур, бүү хайнга ханд.

ЗАРЧИМ 4: АШИГ

Зөвхөн мөнгөний ашгийн төлөө биш харин шударга ашгийн төлөө яв.

Таниас бараа худалдан авч байгаа хүн уг барааны үнийг мэдэж байгаа гэдгийг анхаар. Та бизнесээсээ шударга, үнэн, эрүүл ашигаар бизнесээ хий.

Хэн ч сонссон ийм барааг ийм үнээр авахад болж байна гэсэн сэтгэдлийг төрүүлэх үнээр зар. Гэхдээ таныг би өөрийн үнийг хэт дарах, ашиггүй зүйл хий гэж байгаа хэрэг биш гэдгийг та ойлгож байгаа байх гэж бодож байна.

ЗАРЧИМ 5: БУСДАД ТУСАЛ

Та бусдад туслахын төлөө яв, үгүй бол та амжилтанд хүрэхгүй.

Ашиг танд амжилт авчрахгүй, харин хэрэглэгч нар танд ашгийг авчирна гэдгийг сана. Хэрэглэгч наргүйгээр бизнес гэж байхгүйг анхаар.

Ашигаа нэгдүгээрт биш харин хүнийг, худалдан авагчаа нэгдүгээрт тавь. Дахиад хэзээ ч уулзахгүй юм бинь гэдэг бодлоор байвал та хэзээ ч амжилтанд хүрэхгүй.

Бусдад тусалж байна гэдэг санаагаар урагшаа яв. Хэрэглэгч, худалдан авагч нартаа сайн үйлчилгээ үзүүлбэл эндээс таны ашиг гарч ирэх болно.

ЗАРЧИМ 6: БАРААНЫ ГАРЧИГ

Бараагаа сайн тодорхойлж чадах хамгийн сайн гарчиг бич.

Барааны гарчигийг маш сайн бич. Таны барааны гарчиг 1) Оновчтой, 2) Мэдээлэл агуулсан, 3) Тодорхой байх ёстой.

Жишээ нь:

“Эрэгтэй цүнх” гэхийн оронд “Италид үйлдвэрлэсэн хар савхин эрэгтэй цүнх”

“Алтан гинж” гэхийн оронд “24 каратын сувдан шигтгээтэй алтан гинж” гэж тодорхой бөгөөд мэдээлэлтэй бичих нь чухал.

Хамгийн гол нь таны гарчиг хайлтанд амархан олддог байх хэрэгтэй, хүний анхаарлыг татах чадвартай байх ёстой. Үүний тулд томоор бичих, тодоор бичих болон өнгөтөөр тодотгож өгөх юм бол хүмүүс амархан хардаг. (Ийм үйлчилгээнүүд нэмэлт хураамжтай байдаг).

Таны зорилго бол бараагаа аль болох сайн үнээр түргэн зарах явдал учраас хүмүүст ихээр харагдуулахыг анхаарах хэрэгтэй.

Гэхдээ та үүнийг нэг шөнийн дотор сурчихгүй, дахинд дахин бич, суралц.

ЗАРЧИМ 7: ТАЙЛБАР

Маш сайн тайлбар мэдээлэл бич.

Хүн таны барааны тайлбарыг уншиж барааны тухай бүх мэдээллийг авдаг. Сайн тайлбар бичих тусам амархан худалдан авна. Тайлбар бага байх тусам хүмүүс таны барааг сонирхох нь бага байдаг. Иймээс ч энэ төрлийн бизнесүүдэд эмэгтэйчүүд сайн байдагийг судлаачид тогтоожээ.

Бичигдсэн мэдээлэл хичнээн бага байна төдий чинээ худалдан авах хурд бага байна.

Тайлбарт маш дэлгэрэхгүйгээр үнэнийг бичих хэрэгтэй. Худалд зүйл бичиж болохгүй. Хэрэв бараа хуучин бол хаанаа ямар но-той гэдгийг бүгдийг бич гэсэн үг.

ЗАРЧИМ 8: ЗУРАГ, ВИДЕО

Барааныхаа зургийг заавал тавь.

Худалдан авагч нар барааны зургыг харж сонголтоо хийдэг. Хэрэв та эм зарж байгаа бол зурагны ч хэрэггүй, хүмүүс нэрээр нь мэднэ. Харин хувцас зарж байгаа бол заавал зургыг нь харах хэрэгтэй болно.

Иймд хэд хэдэн сайн зураг тавь. Таний тавьж байгаа зураг тод сайн гарсан, бүх онцлог шинжүүдийг харуулсан байх хэрэгтэй. Зурагтай барааны хурдан зарагдах магадлалд зураггүй барааныхаас 10 дахин их байдаг. Та 4 хүртэл зураг тавьж болно.

Хэрэв та барааныхаа яаж ажилладагийг нь үзүүлэхийг хүсэж байгаа бол зургийн аппаратаараа авсан богино хэмжээний видео тавь.

Хичнээн дэлгэрэгүй сайн зурагтай тайлбартай байх тусам худалдан авагч хурдан итгэлтэй худалдаж авах бөгөөд танаас ч барааны тухай бага зүйл асуух болно.

ЗАРЧИМ 9: БАРАА ТАВИЛТ

Аль болох олон бараа тавь.

Та хоёрхон бараа тавьчихаад зарагдахийг нь хүлээвэл бүтэхгүй гэдгийг хэлэе. Энэ бизнесээр амжилт олохын тулд та аль болох олон бараа тавих хэрэгтэй. Энд нэг зарчим байна. Олон тавих тусам олон зарагдана. Иймд бараа тавь, бараа тавь, бараа тавь. Дэлгүүр нээн олон бараа тавь. Та тавьсан бараа болгоноо Дуудлага худалдаанд тавих албагүй Харин дэлгүүр нээгээд хамгийн онцлог бараагаа бага үнээс дуудлага худалдаанд оруулан дэлгүүртээ холбооос хийж өг. Тэгвэл таний дэлгүүрт олон хүн орох бас нэг арга болно.

ЗАРЧИМ 10: ХУДАЛДААГАА УДИРДАХ

Хэрэв та бараа тавьсан бол худалдан авачгийн гар дээр очтол таны ажил үргэлжилнэ гэсэн үг.

Жишээ нь, хүмүүс танаас барааны тухай асуулт асуух болно. Давтагдаж байгаа асуултуудыг эмх цэгцтэй хадгалан маш хурдан сайн дэлгэрэнгүй хариулах хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн барааны тайлбар сайн байх тусам асуух асуулт бага байна гэдгийг сана.

Болж өгвөл бүх ажиллагааг автомат болгох хэрэгтэй. Ижил барааг тавихдаа Гишүүдийн булангийн “Загвар” болон “Бэлэн загвар” гэдгийг ашиглах хэрэгтэй.

ЗАРЧИМ 11: АЖЛЫН БАЙР

Ажиллах орчиноо бүрдүүл.

Та энэ бизнесийг гэрээсээ хийж байгаа бол өөрийнхөө өрөөний нэгэн хэсгийг ажлын байр болго. Тэгвэл танд амраас гадна ажиллах орчинг бүрдүүлж өгдөг.

Танд компютер, зургын аппарат, хэвлэгч, бичгийн цаас, боодлын цаас, дугтуйнууд, хайрцагнууд, баглаа боодлын материалууд зэрэг хэрэг болно шүү дээ. Энэ ажлын байраа өөртөө тохиромжтойгоор засаарай. Энэ бизнесээр та хүнд үйлчилж байгаа, танд орлого авчирч байгаа гэдгийг сана.

ЗАРЧИМ 12: АЛДААГАА ДАРУЙ ЗАС

Алдаа гаргавал даруй засах хэрэгтэй

Та энэ бизнесийг хийж байхад заримдаа алдаа гаргадаг. Жишээ нь: Та ажлаар хөдөө явж байгаад ачилтыг цагт нь хийж чадахгүй байх ч юм уу, андуураад буруу бараа илгээх, сав баглаа боодлыг хайхрамжгүй хийх гэх мэт.

Та өөрийн алдаандаа уучлал гуйн, даруй засаж худалдан авагчаа ямар нэгэн байдлаар хохиролгүй болгох хэрэгтэй. Бүү өөрийгөө хаацайлаарай. Таны амжилт энэ бүхнээс хамаарна шүү. Хүмүүс танд амжилтыг авчирна.

ЗАРЧИМ 13: БҮХ ЗАРДЛЫГ ТООЦ

Бүх зардалуудыг нарийвчлан гарга.

Бараа болгон дээр нарийвчилсан зардалын тооцоо гарган бич. Үүнд сав баглаа боодлын материал, байрны түрээс, программ хангамж зэрэгт гаргасан зардалуудын жагсаан бич.

ЗАРЧИМ 14: ХЭРЭГЛЭЧ НАРТАЙТАА ХАРЬЦ

Өөрийн хэрэглэгч нартай харьцаатай бай.

Бараагаа зарсаны дараа бүү усанд хаясан чулуу шиг алга бол. Бараа илгээсэн эсэхээ, төлбөр хүлээн авсанаа болон бараа хугацаандаа очсон эсэхийг асуусан захиа илгээ. Мөн асуулт асуухаас бүү зүрхшээ.

Энэ бүхэн таны хэрэглэгч, худалдан авагчид нар тань танд улам нээлттэй хандах зөвхөн танаас бараа худалдан авах болон танд аль сайнаа зарах сэтгэлтэй богодогыг анхаарах хэрэгтэй.

ЗАРЧИМ 15: ТӨЛБӨРИЙН АРГА

Зөвхан ганц төлбөрийн аргыг бүү хэрэглэ

Бараагаа зарахад худалдан авагчаас төлбөрийг авах хэд хэдэн аргыг хэрэглэ.

Үүнд банкний гүйлгээ, цахим картний үйлчилгээ, найдвартай хурдан мөнгөн шилжүүлгэнүүд, гар утасны шилжүүлэг, онлайнийн үйлчилгээнүүд (paypal, moneybookers, e-gold) гэх мэт аль болох олон аргыг хэрэглэ. Хэрэглэгчид өөрсөддөө зохих боломжтой нэгэнийг сонгох боломжийг өгнө гэсэн үг.

ЗАРЧИМ 16: ХЯМДРАЛ ЗАРЛА

Гэнэт цочироо өгөхөөр сайн барааг хамд үнээр зар.

Заримдаа хүнсний дэлгүүрүүд 1 литр сүүг 200 төгрөгөөр гэнэт sale зарлан зардаг. Үүгээр тэд худалдан авагч нарыг татан цуглуулж, нөгөөдүүл нь зөвхөн сүү ч биш харин янз бүрийн бараа худалдан авдаг байна. Ашгаа бусад барааныхаа ашгаас олж авдаг байна. Иймэрхүү аргыг хэрэглэ.

Дэлгүүр рүүгээ худалдан авагч нарыг татахын тулд сайн барааг хямд үнээр тавь. Хүмүүс барааны үнэнэд татагдан ирнэ гэхдээ таны дэлгүүрт айлчилж өөр олон барааг мэдэж авах болон худалдан авах болно.

ЗАРЧИМ 17: САЙН ТЭМДЭГДЭЛ ХӨТӨЛ

Худалдааныхаа талаар танд сайн тэмдэглэл хэрэгтэй

Хэдийгээр худалдааны мэдээллийн санг хадгалан хөтлөх олон сайн программууд гарсан ч гэсэн худалдагч хүнд өөрийн гэсэн худалдааны тэмдэглэл зайлшгүй хэрэгтэй байдаг. Үүнд барааны нэр, авсан хүний хаяг, он сарууд гэх мэт.

Ман худалдааны тактик болон зарим шинэ аргачилалын материалуудыг би хувьчлан цаасан хэлбэрээр цуглуулан судалдаг. Бид 100 цаас хэрэглэдэггүй эрих үе рүү арайл ороогүй байна.

ЗАРЧИМ 18: ЮУ ЗАРАХАА САЙН МЭД

Бүх худалдааны үр дүнгээ дүгнэ

Дээр дурдсан тэмдэглэлийнхээ үр дүнгээс дүн шинжилгээ хийж ямар бараа хэрэгтэй байгааг болон сайн зарагдаж байгааг дүгнэн цэгнэх хэрэгтэй. Үүгээр мөн жилийн урьдчилсан прогнозыг ч гарган ирж болдог.

Зарагдахгүй барааг жагсаалтааас хасаж, сайн зарагдаж байгаа барааг олон оруул.

ЗАРЧИМ 19: НЭГ ТӨРЛИЙН БАРАА ДАГНАН ЗАР

Хамгийн сайн мэддлэг бараа чинь юу вэ?

Өөрийн хамгийн сайн мэдэх барааг дагнан зар. Зөвхөн гутал ч юм уу, эсвэл гоо сайханы бараа ч юм уу.

Үүндээ мэрэгш. Та тогтмол худалдан авагч нартай болно. Өөийн барааг хэнээс ч илүүгээр тайлбарлан сурталчилж чаддаг болно. Хүмүүс зөвхөн танаас л авдаг болно.

ЗАРЧИМ 20: ЭНЭ БОЛ ХӨГЖӨӨНТЭЙ ТОГЛООМ

Өөрийн энэ бизнесийг тоглоом мэтээр дүрсэл

Хамгийн хямд үнэтэй бараа

Хамгийн үнэтэй зарсан бараа

Хамгийн их орлого олсон сар

Хамгийн их бараа зарагдасан өдөр гэх мэт сонирхолтой тоог гарган ир.

Үхэн хатан мөнгөний төлөө биш өөртөө хөгжөөнтэйгээр, бусдад туслах замаар ажилла. Танд мөнгө нь ирэх болно.

ЗАРЧИМ 21: ХАА Ч ЯВСАН БАРААГАА СУРТАЛЧИЛ

Та хүмүүс бараа зарж байгаа хүн

Таны худалдаа хэдийгээр интернетээр явагдаж байгаа ч гэсэн худалдаг авагч нар чинь бас таны орчин тойронд байгааг анхаар. Боломжтой бүх аргаар өөрийн бараагаа хүмүүст сурталчил. Энд таныг би барааны тухай яриад бай гээгүй байна. Харин өөрийн сайтын болон сайтын хаягыг хүмүүст мэдэгд. Үүнд: нэрийн хуудасаар, email-ээр, зараар, сонин хэвлэлээр, стикерээр, цамцан дээрээсээ хүртэл сурталчилж болно.

Copyright ©2008
MGL Auction, Prosperity Co.,
   НYYР ХУУДАС | ЗАРАХ | БYРТГYYЛЭХ | НЭВТРЭХ | ТУСЛАМЖ | АСУУЛТ ХАРИУЛТ | ХУРААМЖУУД | ГЭРЭЭ & НӨХЦӨЛ | PRIVACY
Хуудасны ачаалагдсан хугацаа 1.204857 секунд
???????? ?????? ??? ??? ???????.